“Соёлын сар” аяны хүрээнд ХАА-н төв номын сан болон "Miracle" номын клуб хамтран зохион байгуулсан "Яруу найргийн үдэш" арга хэмжээ амжилттай болж өндөрлөлөө.
Энэхүү арга хэмжээнд урилгаар ИТС-ийн багш доктор профессор Р. Бүүвэйбаатар, ЭЗБС-ийн багш Н.Чинзориг, Гадаад харилцааны мэргэжилтэн доктор Р.Батчимэг, ХШУС-ийн багш доктор Ч.Хулан, АЭС-ийн багш Ж.Эрдэнэчандмань өөрсдийн сор болсон бүтээлээ толилуулж, Оюутан залуус өөрсдийн зохиосон шүлгээ уншиж шүлэг яруу найраг, гитар хөгжмийн ая хосолсон яруу эгшиглэнт үдэш боллоо.
ХАА-н төв номын санд ЭЗБС-ийн багш Н.Чинзориг, Т.Чимэдцэрэн нар “Шувууны аж ахуйн менежмент” , гадаад харилцааны мэргэжилтэн Р.Батчимэг "Би ээжийнхээ төгсөшгүй үргэлжлэл", "Орос украйны дайн ба зөрчилдөн буй дэлхийн дэг журам", "Хөвсгөл судлал-2022" ном, сурах бичиг, эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэл хандивлаж номын фонд баяжилт, оюутан сурагчдын сурч боловсрох үйлсэд хувь нэмэр орууллаа.
"Яруу найргийн үдэш" арга хэмжээнд оролцон билэг оюунаа уралдуулан үгийн сайхнаар хэлэлцэн, үйлдлийн сайнаар үлгэрлэн өөрсдийн дурсамж, сэтгэгдэл, бүтээлээ хуваалцсан эрдэмтэн багш нар, оюутан залуустаа талархлаа илэрхийлье.
Шүлэг яруу найрагт шимтэн дурлагч оюунлаг эрхмүүдтэй эргэн уулзахын ерөөл дэвшүүлье