ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн Халдварт өвчин судлал, микробиологийн тэнхимийн профессор багш нарын бүтээл “Амьтны халдварт өвчин” сурах бичгийн нээлт 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр боллоо. Нээлтэд Мал эмнэлгийн сургуулийн профессор багш нар, оюутнууд оролцож номын дээжэээс багш, ажилтнуудад гардуулж, мөн оюутнуудын хэрэгцээнд зориулан ХААИС-ийн Хөдөө аж ахуйн номын сан болон Мал эмнэлгийн сургуулийн номын санд тус бүр 40 ширхэг сурах бичиг хандивлав.
Номын сангийн сан хөмрөгт оюуны бүтээлээ хандивлаж үнэтэй хувь нэмрээ оруулж буй Мал эмнэлгийн сургуулийн Халдварт өвчин судлал, микробиологийн тэнхимийн профессор багш нартаа баярлалаа.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай
ХАА-н Төв номын сан