Уулзалтад Мал аж ахуй биотехнологийн сургууль, Эдийн засаг, бизнесийн сургууль, Агроэкологийн сургуулийн 1-р дамжааны оюутнуудын төлөөл болон номын сангийн хамт олны төлөөлөл оролцлоо.
ХАА-н номын сан нь хөтөлбөрийн дагуу ном, сурах бичгийн үзэсгэлэн, номын сангийн танилцуулга, цаасан болон цахим ном уншлагын ялгаатай байдал үр дүнг бодитоор гаргах, санал асуулга авах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Үйл ажиллагаанд:
1. Б.Мөнхбаясгалан
2.М.Анужин
3. Б.Эрдэнэцэцэг
4. Э.Жамбалням
5. С. Нурсулу нар амжилттай оролцож, номын сангийн тухай асуултад зөв хариулан бяцхан гарын бэлэг, номын сангийн үйлчилгээний нэг жилийн эрхээр шагнагдлаа.
Идэвхтэй оролцсон нийт оюутнууддаа талархал илэрхийлж эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье