Хөдөө Аж Ахуйн төв номын санд "Гамшгаас хамгаалах менежмент" сурах бичгийг хандивлалаа
Олон Улсын Иргэний хамгаалалтын өдрийг тохиолдуулан НҮБ болон Онцгой Байдлын Ерөнхий Газраас О. Үржин, П. Цэдэв нарын "Гамшгаас хамгаалах менежмент" номыг ХАА-н төв номын санд бэлэглэв.
Энэхүү сурах бичиг нь гамшгаас хамгаалах менежмент, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны эрх зүйн үндэс, удирдлага зохион байгуулалт, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны төлөвлөлт, бэлэн байдал, гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл, түүний зохион байгуулалт гэсэн 4 бүлгээс бүтсэн байна. Мөн их, дээд сургууль, коллежийн оюутнуудад зориулж гамшгаас хамгаалах боловсрол олгох сургалтын хөтөлбөрийг хавсарган оруулжээ.
Их, дээд сургууль, коллежийн оюутнууд энэхүү сурах бичгийг судалснаар төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн гамшгаас хамгаалах штаб, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнд орж үүрэг гүйцэтгэхэд шаарддлагатай мэдлэг, чадвар, дадлыг эзэмших болно.
"Гамшгаас хамгаалах менежмент" хэмээх энэхүү сурах бичиг оюутан залуус, уншигчид та бүхний ширээний ном болно гэдэгт итгэлтэй байна.
НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ