Номын санч-Мэдээллийн ажилтнуудын дунд зохион байгуулагдсан
спортын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө
Монголын номын санч-мэдээллийн ажилтнуудын дунд зохион байгуулагддаг спортын наадам 2020 оны 10-р сарын 24, 25-ны өдрүүдэд Төв аймгийн Зуунмод хотод зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээн сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, теннис, дартс гэсэн 5 төрлөөр явагдсан бөгөөд хот, хөдөө орон нутгийн 21 багийн тамирчид өрсөлдөж шилдгүүдээ тодруулав.
Тэмцээнд ХААИС-ийн номын сангийн баг тамирчид амжилттай оролцож шатрын эрэгтэй төрөлд алтан медаль, сагсан бөмбөгийн эмэгтэй 3х3 төрлөөр мөнгөн медаль хүртлээ. Тэмцээнд амжилттай оролцсон тамирчиддаа баяр хүргэж ажлын өндөр амжилт хүсье.