2024 оны 11-р сарын 29 нд Эдийн засаг бизнесийн сургуулийн менежментийн тэнхмийн хамт олон эдийн засгийн ухааны доктор, профессор Л.Наранхүү багшийн нэрэмжит "Эрдэм шинжилгээний хурал" болон "Багшийн алдар" ёслолын үйл ажиллагаа зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагааг тохиолдуулан ХАА-н төв номын сан нь номын сангийн санд хөмрөгдөж буй доктор, профессор Л.Наранхүү багшийн ном, эрдмийн бүтээлийг олон нийтэд суртчлан таниулж байна. Та бүхэн номын сангийн электрон каталог https://muls.lib4u.net/ болон номын сангийн пэйж хуудаснаас https://www.facebook.com/Library.Muls/ мэдээлэл авна уу
Эрдэм оюуны гэрэл гэгээг түгээж, ирээдүйг бүтээхээр эрхэмлэн хичээсэн багшийн алдар бадартугай.