2024 оны 10-р сарын 16 наас 10-р сарын 29 нд хооронд Энэтхэг улсын Ченнай хотноо зохион байгуулагдсан NITTTR “Номын сангийн нэгдсэн системийн цогц шийдэл” сэдэвт сургалтад ХАА-н номын сангийн ахлах номын санч О.Халиун, мэдээлэл зүйч Д.Болормаа нар хамрагдлаа.
Сургалтад 14 орны 30 гаруй номын санчид хамрагдаж номын сангийн нэгдсэн системийн мэдлэгээ баяжуулахын зэрэгцээ, Мадрасын их сургуулийн номын сан, Аннагийн төв номын сан Ченнай болон Будчерри хотын түүхэн дурсгалт газруудтай танилцсан аж.