Жил бүрийн тавдугаар сард зохион байгуулагддаг номын баяр Сүхбаатарын талбайд 2025 оны 05-р сарын 16,17,18 ны өдрүүдэд боллоо. Энэ жилийн баяр "Их уншъя" уриатай дор зохион байгуулагдлаа.
Энэ жилийн баярт ХАА-н төв номын сан нь Ургамал хамгааллын хүрээлэн, мал эмнэлэг хүрээлэн, ХААИС-ийн экосистемийн судалгааны төв, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төв гэсэн байгууллагатай хамтран Хүнс хөдөө аж ахуйн салбарын эрдэмтдийн бүтээл асарт байрлаж, ХАА-н чиглэлийн ном сурах бичгээ сурталчлан таниулах зорилгоор номын худалдаа, үзэсгэлэн гаргаж оролцлоо. Номын баярын үйл ажиллагаандаа хамтран ажилласан багш нартаа баярлалаа. Номын баярын талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү



