Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор “Үндэсний бичиг соёлоо эрхэмлэн дээдэлье” уриатай 38 дах удаагийн номын баяр 19,20,21-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байгаа билээ.
Жил бүр уламжлал болгон хоёр удаа зохион байгуулагддаг Үндэсний номын баярыг угтан ХАА-н төв номын сан нь 2025 оны 09 дүгээр сарын 18 нд номын баярын арга хэмжээг ХААИС-ийн Хатан туул театрын урд талбайд амжилттай зохион байгууллаа.
Арга хэмжээний хөтөлбөрийн хүрээнд
Шинэ номын нээлт:
АЭС-ийн Экологийн тэнхимийн эрхлэгч, Доктор Н.Цэгмид "ТҮРГЭНИЙ ИХ ЦАГААН НУУРЫН БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДЛЫН ЛАВЛАХ" номын нээлтээ хийж номын талаарх мэдээллээ уншигч оюутнууддаа хүргэхийн зэрэгцээ номын дээжээсээ ХАА-н төв номын санд хандивлалаа.

Номын худалдаа, үзэсгэлэн, ном солилцоо, бэлэг хандив:
ХАА-н н төв номын сан нь танин мэдэхүй, түүх, соёл, хөдөө аж ахуй, эдийн засаг , уран зохиолын номын үзэсгэлэн гаргаж оролцлоо.
ХААИС-ийн АЭС-ийн Экологийн тэнхимийн тэнхимийн эрхлэгч Н.Цэгмид “Түргэний их цагаан нуурын биологийн олон янз байдлын лавлах ” Багш доктор О.Бүрэнжаргал “Микориз”, Багш доктор М.Хишигжаргал “Basics of Forest Ecology and Management”, АЭС-ийн Таримал судлал, ой, ландшафт, архитектурын тэнхимийн багш Х.Мөнхтүвшин, А.Бэлгүүн, Э.Батзаяа нэр "Барилга угсралт-1 " номоо цаасан хэлбэрээр номоо цаасан хэлбэрээр номын сандаа хандивлалаа.
ХААИС-ийн ИТС-н Цахилгаан хангамж, электроникийн тэнхимийн Багш Р.Байгалмаа, Т.Тимур “Цахилгаан төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа”, “Мультисим 12.0” I, II дэвтэр , “Хот суурин газрын цахилгаан хангамж” Багш Р.Байгалмаа О.Амартүвшин Цахилгаан хэмжлэг лабораторийн ажлууд номоо цахим хэлбэрээр номын сандаа хандивлалаа.




Үйлчилгээ
Үндэсний номын баярын арга хэмжээний хүрээнд ХАА-н төв номын сан нь уншигчдадаа лавлагаа мэдээлэл өгөхийн зэрэгцээ 120 гаруй уншигчийг 50 хувийн хөнгөлттэйгээр номын сангийн эрхийг нээж үйлчиллээ.



Оюутны холбоо
ХААИС-ийн оюутны холбоо санаачлан АХА тэмцээн, Үндэсний бичгийн хурдан унших тэмцээн, ном солилцоо гэх зэрэг үйл ажиллагааг хамтран зохион байгууллаа.





Оролцогч байгууллагууд




Хамтран ажилласан оролцогч байгууллагууддаа баярлалаа.
ХААИС-ийн оюутны холбоо
Хатан туул театр
Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэн
Хас банк
Худалдаа хөгжлийн банк
Хөдөө аж ахуйн төв номын сан
Номын цагаан буян дэлгэрэх болтугай.