2024.12.05-нд Эдийн засгийн ухаан доктор (Sc.D), профессор, академич Агипарын Бакейн эрдэм судлал, ажил үйлсийн түүхэн замнал болон "Сургуульдаа баярлалаа" сэдэвт уулзалт ХААИС-ийн Эдийн засаг бизнесийн сургуульд болно.
ХАА-н номын сан энэхүү уулзалттай холбогдуулан Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүн, ХААШУА-ийн ерөнхийлөгч, эдийн засгийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, академич Агипарын Бакей багшийн ХАА-н номын сангийн сан хөмрөгт буй эрдэм судлалын бүтээлийн дээжийг олон нийтэд таниулан сурталчлах, цахим үзэсгэлэн гаргаж байна. Та бүхэн ХАА-н номын сан болон электрон каталогт хандан эрдэм судлалын бүтээлтэй танилцаарай.