ХАА-н төв номын сангаас жил бүр уншигчдынхаа дунд эсээ бичлэгийн уралдааныг уламжлал болгон зохион байгуулж ирсэн билээ. Энэ удаагийн уралдаан "ХЭРВЭЭ БИ НОМЫН САНЧ БАЙСАН БОЛ..."сэдвийн хүрээнд нэг сарын хугацаанд амжилттай явагдаж дүнгээ гаргав. Тус уралдаанд 12 оролцогч материалаа ирүүлснээс ХААИС-ийн докторант Ц.Болорхундагын эсээ шалгарч Өргөмжлөл, багц номын эзэн боллоо. Арга хэмжээнд идэвхтэй оролцож материалаа ирүүлсэн уншигчдадаа талархал илэрхийлж сурч боловсрох оюунлаг үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.