Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ‘‘Үндэсний номын баяр’’-ын 34 дөх удаагийн үйл ажиллагаа есдүгээр сарын 15,16,17,18-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн номын баярын үйл ажиллагаанд манай номын сангийн зүгээс хоёрдох удаагаа оролцож эрдэмтэн, багш нарын бүтээлийн дээжээс борлууллаа. Энэ үйл ажиллагааг зохион байгуулахад дэмжиж оролцон бүтээлээ ирүүлсэн нийт багш, ажилтан, санхүүгийн алба, аж ахуйн албаны хамт олонд номын сангийн хамт олны зүгээс талархсанаа илэрхийлье.
Хүндэтгэсэн номын сангийн хамт олон