ХААИС-ийн 2024-2025 оны хичээлийн жилд барилгын инженерийн элсэгчдэд зориулсан “номын сан-оюутны оролцоо” уулзалт 2024 оны 11-р сарын 18 нд амжилттай болж өндөрлөлөө.
Уулзалтад иргэний үйлдвэрийн барилга байгууламжийн 1-р курсийн 30 орчим оюутан ХААББМСТ-ийн тэнхимийн эрхлэгч доктор С.Лхагвасүрэн, багш Т.Барийсүрэн, номын сангийн хамт олон оролцлоо.
Уулзалтыг ХААББМСТ-ийн тэнхимийн эрхлэгч доктор С.Лхагвасүрэн нээж үг хэллээ.
ХАА-н номын сан нь хөтөлбөрийн дагуу ном сурах бичгийн үзэсгэлэн, номын сангийн танилцуулга, цаасан болон цахим ном уншлагын ялгаатай байдал үр дүнг бодитоор гаргах , санал асуулга авах үйл ажиллагааг зохион байгууллаа.
Үйл ажиллагаанд
1. О.Болорсолонго
2. Б.Булганчимэг
3. С.Бүжинлхам
4. Б.Ананд
5. Б.Дэлгэрмөрөн нар амжилттай оролцож
ном, номын сангийн үйлчилгээний нэг жилийн эрхээр шагнагдлаа.
Нийт идэвхтэй оролцсон оюутнууд болон багш нартаа талархал илэрхийлж эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.