ХАА-н төв номын сан 2022 оны 4-р сарын 7-ноос 4-р сарын 22-ны өдрүүдэд “Дэлхийн номын өдөр”-г “Номын соёлыг түгээцгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүллээ.
Арга хэмжээний хүрээнд:
- 2019-2022 оны “ХААН НОМ”-оор ХААИС-ийн ЭЗБСургуулийн багш Л.Наранхүү, Д.Кадирбек, Ж.Мөнхбат, Н.Чинзориг нарын бүтээл “ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЕНЕЖМЕНТ /гарын авлага/ Мөн хамгийн их хандалт авч олны хүртээл болсон “ЦАХИМ НОМ”-оор ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуулийн ахмад багш доктор С.Андрейн “ЕРӨНХИЙ ЭМГЭГ СУДЛАЛ” /2012 он/, ХААИС-ийн багш Доктор С.Ганбатын “ГЭРИЙН АМЬТДЫН ФИЗИОЛОГИ” /2011 он/ ном тус тус шалгарлаа.
- Агроэкологийн сургуулийн Таримал Судлал, Ой, Ландшафт Архитектурын тэнхимийн хамт олон
- Монголын залуу эрдэмтдийн холбоо, Хөдөө аж ахуйн-биотехнологийн залуу судлаачдын холбоо
- Суурь боловсролын төвийн захирал доктор Г.Долингор,
- Агроэкологийн сургуулийн багш доктор Т.Оюунчимэг
4-р сарын 22-ны өдөр номын баярын арга хэмжээ ХААИС-ийн төв байранд үргэлжилж Магистр, докторын судалгааны ажлын цахим үзэсгэлэн, Сэдэвчилсэн номын үзэсгэлэн, Уншигчийн бүртгэл, Номын худалдаа, Номын солилцоо зэрэг арга хэмжээнүүд явагдан, шилдгээр шалгарсан номын зохиогч, шилдэг уншигч, АХА тэмцээний ялагчдадаа шагнал гардуулах ёслол болж өндөрлөлөө.
Арга хэмжээг дэмжин ажилласан: ХААИС-ийн Мал Эмнэлгийн Сургууль, Мал Эмнэлгийн Хүрээлэн, Хөдөө Аж Ахуйн Эдийн Засаг, Инновацийн Хөгжлийн Төвийн хамт олон, ХААИС-ийн “ХАТАН ТУУЛ” театрын дарга Л.Цолмон , бүжгийн багш Т.Лхагвасүрэн , ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн багш Э.Батзаяа нарт чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Номын цагаан буян дэлгэрэх болтугай