Mongolian National Broadcaster-ийн уралдаант, цэнгээнт "Дөрвөн бэрх" нэвтрүүлэгт Хөдөө аж ахуйн төв номын сангийн захирал Б.Буянзаяа ахлагчтай "Хоньчин" баг тэргүүн байр эзэллээ.
"Хоньчин" багт Монголын номын сангуудын консорциум нэрээр Монгол улсын боловсролын их сургуулийн номын сан, Хөдөө аж ахуйн төв номын сан, Соёл урлагийн номын сан, Удирдлагын академийн номын санчдийн төлөөлөл оролцов.
Жил бүрийн 5 дугаар сарын эхний долоо хоногт Үндэсний бичиг үсгийн баяр болдог. Үндэсний бичиг соёл, номын өдрүүдийг тохиолдуулан МҮОНРТ-ийн “Дөрвөн бэрх” нэвтрүүлэгт 2025 оны 05-р сарын 09 нд Монголын үндэсний төв номын сан, МУИС-ийн номын сан, П.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан , Монголын номын сангуудын консорциум гэсэн дөрвөн баг оролцлоо.
Энэ удаагийн “Дөрвөн бэрх” уралдаант, цэнгээнт нэвтрүүлэг Монгол бичиг, соёл уламжлал, бичгийн өвийг түгээн зорилготойгоор 4 үе шаттай явагдаж
Тэргүүн байр - Монголын номын сангуудын консорциум
Дэд байр - МУИС-ийн номын сангийн хамт олон тус тус эзэллээ.
Монголын Үндэсний Телевизийн "Дөрвөн бэрх" уралдаант нэвтрүүлэгт амжилттай оролцож ТЭРГҮҮН байр эзэлсэн номын сангийн хамт олондоо баяр хүргэж, улам их амжилтыг хүсье
Нэвтрүүлгийг бүрэн эхээр үзэх бол энд дарж үзнэ үү
МҮОНТ-ийн “Дөрвөн бэрх” нэвтрүүлэг нь 34 жилийн түүхтэй. Монголчуудын уламжлалт зан заншил, дахин давтагдашгүй уламжлалт өв соёлоо залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх, өв соёлоо танин мэдүүлэх, бахархуулах уралдаант танин мэдэхүйн нэвтрүүлэг юм. |


