ХАА-н төв номын сангийн хамт олон үйлчилгээний чанар, хүртээмж, цаашдын хөгжлийн талаар номын сантай байнгын хамтран ажилладаг идэвхи санаачилга бүхий профессор багш нарыг онцлон чөлөөт уулзалт зохион байгууллаа.
Уг уулзалтын үеэр МУИС-ийн ном санч Б.Бадамханд, Т.Нарангэрэл нар ӨМӨЗО-ны цайны үйлдвэрлэл эрхлэгч “Анхуа Юнтиангэ Цай” компанийн захирал Гуо Хуй, Түмэн газрын цайны замын нийгэмлэгийн орчуулагч Баянаа нар “Анхуа Юнтиангэ” цайгаар бэлэг барьж, цайны талаар мэдээлэл өгөхийн зэрэгцээ цаашид олон талт хамтын ажиллагаа өрнүүлэх талаар санал солилцлоо. Уулзалтанд:
• МЭС-ийн ахмад багш, доктор (Ph.D), профессор С.Ганбат, доктор (Ph.D), дэд профессор Г.Лхамжав
• МААБС-ийн ахмад багш, доктор (Sc.D), Академич Н.Тогтохбаяр, шилдэг уншигч, Биологи агнуур зүйн IV ангийн оюутан О.Тогтохдулам
• АЭС-ийн багш, доктор (Sc.D), дэд профессор Б.Амарсанаа, багш Э.Батзаяа
• ИТС-ийн багш, доктор (Ph.D), дэд профессор Х.Мөнхтуяа
• ХШУС-ийн багш Д.Уранбайгаль нар оролцов.
Уулзалтад оролцсон багш нар номын сангийн үйл ажиллагааг сайжруулах, хүртээмжтэй байлгах талаар:
-Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг бодитой хийж, түүндээ ном, сурах бичгийн асуудлыг зайлшгүй шинэчлэх;
- Оюутнуудыг ном унших, номын хэрэглээг идэвхжүүлэхэд багш нарын оролцоог нэмэгдүүлэх;
- Шинээр англи ном сэтгүүлийн бүрдүүлэлт, баяжуулалтыг хийх;
- Ном сурах бичиггүй хичээлүүдийн судалгаа хийж ном сурах бичгийн бүрдүүлэлтэд шинэчлэл хийх;
- Шинэ оюутнуудад номын сангийн үйл ажиллагааны талаар үе шаттай танилцуулга хийх;
- Хичээл тус бүрээр ашиглагдах ном, сурах бичгийн жагсаалтыг гаргаж оюутан бүрт хүртээл болгох;
- Тэнхимүүдээс тухайн жилийн номын хэрэгцээ, шаардлагын талаар захиалга авч ном бүрдүүлэлт хийх
- Профессор багш, оюутнуудын дунд ном авах, зарах өдрийг тогтмол, давтамжтай зохион байгуулах;
- Профессор багш нарыг алдаршуулах, ном, сурах бичиг, эрдмийн бүтээлийг нь нийтийн хүртээл болгох зорилгоор номын үзэсгэлэнг 7 хоног бүр зохион байгуулах гэх мэт үнэтэй санал, зөвлөмж өглөө.