Сүхбаатарын талбайд гурван өдөр үргэлжлэсэн Үндэсний номын баяр нь “Илүү их уншъя” уриан дор нэн шинэ, үнэт ховор ном, гэрэл зургийн үзэсгэлэн худалдаа, зохиолч уншигчдын уулзалт, уран зохиолын уншлага, сонсдог номын цаг, яруу найргийн өдөрлөг зэрэг бүх насны уншигчдад зориулсан соёл, урлагийн олон талт арга хэмжээтэй өргөн цар хүрээнд зохион байгуулагдсан.
Уг арга хэмжээнд ХАА-н төв номын сан нь Экосистемийн судалгааны төвтэй хамтран ХААИС-ийн профессор багш, судлаачдын ном, сурах бичгийг сурталчлан таниулахын зэрэгцээ элсэлтийн мэдээлэл өгч ажиллаа.