Судлаачид ХАА-н төв номын санд бүтээлийнхээ дээжээс хандивлав
Доктор, дэд профессор Б. Итгэл, Г.Болортуяа нар “Монгол малын арьсны бүтэц: Онол-аргазүй-судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн бүтээлээ туурвин дээжээс нь ХАА-н төв номын санд бэлэглэлээ.
Энэхүү бүтээл нь 5 бүлгээс бүрдэх бөгөөд Нэгдүгээр бүлэгт арьсны бүтцийн талаарх онол, хоёрдугаар бүлэгт гистологийн судалгааны арга зүй, гуравдугаар бүлэгт зарим малын арьсны бүтцийн судалгааны үр дүн, дөрөвдүгээр бүтэгт арьс ширэн түүхий эдийн чанарын хамгаалалтын дэвшилтэт технологи, тавдугаар бүлэгт арьс ширний үсэн бүрхүүлийг салгах цэвэр технологийн судалгааны ажлын үр дүнгээс тоймлон оруулжээ.
Зохиолчид бүтээлдээ арьсны бүтцийн тухай, арьсны гистологийн судалгаанд зориулан дээж авах, бичил бэлдмэл бэлтгэх арга зүй хийгээд шинжилгээг хэрхэн гүйцэтгэх талаар дэлгэрэнгүй тайлбарлан, схем зургийг бодит гистологийн зурагтай харьцуулан харуулж өгсөн нь энэ чиглэлээр судалгаа хийж байгаа инженер техникийн ажилтан, судлаачид болон арьс судлалын чиглэлээр суралцаж байгаа бакалавр, магистр, докторын шатлалын оюутан судлаачдад онол-арга зүйн хөтөч болохоор бүтээл болжээ.
Зохиочдынхоо эрдэм судлалын ажилд өндөр амжилт хүсье. Номын цагаан буян дэлгэрч, эрдэм оюуны эх булаг ундран арвижах болтугай.