Хөдөө Аж Ахуйн төв номын сан "Электрон мэдээллийн сан бүрдүүлэлт,
цахим үйлчилгээ-2017" номинацын эзэн боллоо.
Номын сангийн хууль батлагдсан өдөр буюу жил бүрийн 12 дугаар сарын 19-ны өдөр Монголын номын сангуудын консорциумаас номын сангийн салбарынхны дунд шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулж, шилдгүүдээ тодруулдаг уламжлалтай билээ. Энэ арга хэмжээний үеэр Хөдөө Аж Ахуйн төв номын сан "Электрон мэдээллийн сан бүрдүүлэлт, цахим үйлчилгээ-2017" номинацийн эзэн боллоо. Хамт олондоо ажлын амжилт хүсч, 2018 ондоо амжилт бүтээлээр дүүрэн байхын ерөөлийг дэвшүүлье.