ХАА-н төв номын сангийн 2025 оны тайлангийн хурал амжилттай болж өндөрлөлөө. Тайлангийн хурлаар номын санч бүр ажлын байрны тодорхойлолтын дагуу төлөвлөсөн зорилтот ажлын гүйцэтгэлээ танилцуулж, хамт олноороо хэлэлцүүлэн, санал, зөвлөмж гаргаж хурлын протоколд тусгав аа.
Мөн номын сангийн удирдлага, хамт олноороо номын санч бүрийн тайланд үнэлэлт дүгнэлт өгч оны шилдэгээ шалгарууллаа.
"Оны шилдэг номын санч"-аар фонд болон АЭС-ийг хариуцсан Номын санч-Мэдээллийн ажилтан Ц.Баярмаа шалгарч хамт олноо манлайлан ажилласан байна. Ц.Баярмаадаа баяр хүргэж амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

