ИНЖЕНЕР-МАТЕМАТИК, АГРОЭКОЛОГИЙН УНШЛАГЫН ТАНХИМ / 201 ТООТ/
Энэ танхимыг 2015 онд шинжлэх ухааны салбараар төрөлжүүлэн зохион байгуулсан бөгөөд уншигчдад экологи-байгаль хамгаалал, агрономи, инженер-технологийн мэргэжлийн ном, сурах бичгээр үйлчлэхийн зэрэгцээ шинэ болон сэдэвчилсэн үзэсгэлэн гаргах, цаг үеийн мэдээ, мэдээллийг таниулан сурталчлах ажлуудыг зохион байгуулж явуулдаг. Цүнх хадгалах шүүгээ, дохиолол хамгаалалтын систем бүхий 90 м2 талбайтай 32 суудалтай танхим нь цахим болон нээлттэй-чөлөөт сонголтын үйлчилгээ үзүүлж байна. Номын санчаар Б.Батзолбоо ажиллаж байна.
МАЛ ЭМНЭЛЭГ, МАЛ АЖ АХУЙН УХААНЫ УНШЛАГЫН ТАНХИМ /301 ТООТ/
Энэ танхимыг 2015 онд шинжлэх ухааны салбараар төрөлжүүлэн зохион байгуулсан бөгөөд уншигчдад мал аж ахуй, улс төр, нийгэм, байгалийн ухааны салбарын номоор үйлчлэхийн зэрэгцээ шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн гаргах, цаг үеийн мэдээ, мэдээллийг уншигчдад таниулан, сурталчлах ажлуудыг зохион байгуулдаг. Цүнх хадгалах шүүгээ, дохиолол хамгаалалтын систем бүхий 90 м2 талбайтай 32 уншигчийн суудалтай танхим нь цахим болон нээлттэй-чөлөөт сонголтын үйлчилгээ үзүүлж байна. Танхимын номын санчаар номын санч Ц.Урантэс ажиллаж байна.
ТОГТМОЛ ХЭВЛЭЛИЙН УНШЛАГЫН ТАНХИМ /304 ТООТ/
Тус уншлагын танхим нь ХАА-н чиглэлийн монгол, орос, англи, герман сонин сэтгүүл цаасан болон цахим сонин, сэтгүүлээр үйлчлэхийн зэрэгцээ тэдгээрийг нэгж болгон үдэж цэгцлэх, хаягжуулах, данс бүртгэлд бүртгэх, цахимжуулах ажлыг хийж байна. 2015 оноос Lib4U.net программын тогтмол хэвлэлийн модулыг авч сонин, сэтгүүл, өгүүлэл нийтлэлийн мэдээллийн баазыг бий болгож, онлайн каталогоор уншигч хэрэглэгчдэд үйлчилгээ үзүүлж эхэлсэн. Танхимыг номын санч, каталогч Ж.Бямбажав хариуцан ажиллаж байна.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ЛАВЛАГАА МЭДЭЭЛЛИЙН УНШЛАГЫН ТАНХИМ /305 ТООТ/
Эрдэм шинжилгээний уншлагын танхим нь ХАА-н чиглэлийн магистр, докторын судалгааны бүтээл, автореферат, аудио видео материал, лавлагаа номзүйн номоор фондоо баяжуулсан бөгөөд эрдэм шинжилгээний бүтээлүүдийг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлсэн. Энэхүү танхим нь 54 м2 талбайтай 27 суудалтай эрдэм шинжилгээний бүтээлээр уншигч үйлчлүүлэгчдэд үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ лавлагаа ном зүйн үйлчилгээг үзүүлдэг. Уншигчдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан бүтээлийн баяжилт тухай бүр хийх, мэдээлэл боловсруулах, уншигчийн нэгдсэн бүртгэл хийх, цахим материал унших заавар зөвөлгөө өгч ажиллаж байна.
Уншигч, үйлчлүүлэгчдэд хэвлэмэл болон цахим мэдээллийн албан ёсны эх сурвалжуудыг ашиглан амаар, бичгээр, утсаар, цахимаар лавлагаа мэдээллийг хүргэж байна. Лавлагаа мэдээллийг ажлын өдрүүдэд 09:00 – 18:00 цагийн хооронд 75107777 - 171 утсаар авах боломжтой. Танхимыг номын санч Т. Энхтуяа хариуцан ажиллаж байна.
БАЙГАЛИЙН УХААНЫ УНШЛАГЫН ТАНХИМ /401 ТООТ/
Энэ танхимыг шинжлэх ухааны салбараар төрөлжүүлэн зохион байгуулсан бөгөөд уншигчдад байгалийн ухааны салбарын номоор үйлчлэхийн зэрэгцээ шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн гаргах, цаг үеийн мэдээ, мэдээллийг уншигчдад таниулан, сурталчлах ажлуудыг зохион байгуулдаг. Цүнх хадгалах шүүгээ, дохиолол хамгаалалтын систем бүхий 90 м2 талбайтай 32 уншигчийн суудалтай танхим нь цахим болон нээлттэй-чөлөөт сонголтын үйлчилгээ үзүүлж байна. Танхимын номын санчаар Ц.Амаржаргал ажиллаж байна.
ЭДИЙН ЗАСАГ, БИЗНЕСИЙН УНШЛАГЫН ТАНХИМ /404 ТООТ/
Эдийн засгийн уншлагын танхим нь 18000 гаруй мэргэжлийн ном сурах бичигтэй. Энэхүү танхим нь нягтлан бодох бүртгэл, статистикийн ном сурах бичгүүдийг танхимаар болон гэрээр олгох үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэн гаргах, цаг үеийн мэдээ, мэдээллийг уншигчдад таниулан, сурталчлах ажлуудыг зохион байгуулдаг. Номын санчаар Г.Нарантуяа ажиллаж байна.