ИНТЕРНЭТ, ЦАХИМ НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ /205 тоот/
Энэ танхим нь 54 м2 талбайтай 20 компьютертэй оюутнуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, өөрт хэрэгцээтэй мэдлэг мэдээлэл олж авах, бие даалт, сургалт, судалгаа хийх, өөрийгөө хөгжүүлэх үйл ажиллагаанд зориулагдсан юм. Оюутнуудад өндөр хурдны интернэтээр үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлдэг бөгөөд э-ном, э-судалгааны ажил унших, сургалтын зориулалттай мэргэжлийн программ хангамжыг ашиглах, CD бичүүлэх, хэвлэх үйлчилгээг авах боломжтой.
Мэдээлэл зүйч нь интернэт танхимын үйлчилгээгээг хариуцахын зэрэгцээ уншигчийн нэгдсэн үйлчилгээ, ХАА-н номын сангийн цахим эх сурвалжуудыг хөгжүүлэх, нээлттэй мэдээллийн сан ашиглалтыг идэвхжүүлэх, мэдээлэл боловсруулах, компьютер техник хэрэгсэлийн хэвийн ажиллагааг хангах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэдэг. Танхимыг мэдээлэл зүйч Д. Болормаа хариуцан ажилладаг.